- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2002 оны 219-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 32
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт"-ын "Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл" гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн зүйл, мөр, үндэсний код | Барааны бичиглэл | Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа
| Лиценз олгох байгууллага
|
| БУУ, ЗЭР ЗЭВСЭГ, БАЙЛДААНЫ ХЭРЭГСЭЛ, ТЕХНИК, ТЭДГЭЭРИЙН ЭД АНГИ, ТОНОГ ХЭРЭГЛЭЛ (байлдааны болон хууль сахиулах албаны зориулалттай хэрэгсэл, техникийг улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай журмаар зохицуулна)
|
Гаргах, оруулах | 1. Галт зэвсгийн тухай хуулийн 16.1, 16.2, 16.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдэд энэ хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
2. Галт зэвсгийн тухай хуулийн 19.2, 19.4, 20.1 дэх хэсэгт заасан иргэнд цагдаагийн байгууллага. |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A

