- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 34-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4, Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 29-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтын "II. Нийгмийн хэв журам хангах салбарт" гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй:
"11. Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тахарын алба болон энэ жагсаалтад зааснаас бусад хууль сахиулах байгууллагын албан хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэл, тусгай зориулалтын материал"
2. Мөн хавсралтын "Y. Тусгай зориулалтын барилга байгууламж" гэсэн хэсгийн 3 дахь заалтын "прокурор," гэсний дараа "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага," гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
