- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008-5-7-ны өдрийн 170-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 33
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 170 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт" гэснийг "батлан хамгаалахын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд" гэж өөрчилсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам"-д дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/ 1.6, 1.7 дахь заалт:
"1.6. Галт зэвсгийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх экспорт, импортын лицензийг хууль сахиулах байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
1.7. Галт зэвсгийн тухай хуулийн 8.2-т зааснаар бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.
3. Мөн журмын 1.5, 2.4, 2.5, 3.1-3.3, 4.1, 4.2 дахь заалтын "батлан хамгаалах" гэсний дараа "болон хууль зүйн" гэж, мөн журмын 1.2 дахь заалтын "шүүхийн шийдвэр гүйцэтгэх" гэсний дараа "авлигатай тэмцэх, тахар, шүүхийн шинжилгээний" гэж, "байгууллага" гэсний дараа ",Хууль сахиулахын их сургууль" гэж, мөн журмын 1.3 дахь заалтын "хилээр нэвтрүүлэх" гэсний дараа "энэ журмын 1.6, 1.7-д зааснаас бусад" гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
