- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 78-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хүнсний тухай хуулийн 18.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2013 оны 78 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл"-ийн "Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуйн сайд" гэж, "Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд" гэснийг "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд" гэж, "Эрүүл мэндийн сайд" гэснийг "Эрүүл мэнд, спортын сайд" гэж, "Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэснийг "Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, "Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэснийг "Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, "Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэснийг "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, "Үндэсний статистикийн хорооны дэд дарга (зөвшилцсөнөөр)" гэснийг "Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга" гэж, "Гаалийн ерөнхий газрын дарга" гэснийг "Гааль, татварын ерөнхий газрын гаалийн асуудал хариуцсан дэд дарга" гэж, "Татварын ерөнхий газрын дэд дарга" гэснийг "Гааль, татварын ерөнхий газрын татварын асуудал хариуцсан дэд дарга" гэж, "Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
