A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дуудлагын худалдаагаар худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 188 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ын 9 дэх заалтыг хүчингүй болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ