A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулсугай.

2. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан зохион байгуулахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН