- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Гал түймрийн улсын хяналтын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гал түймрийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 247 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 209 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
