A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтын "Орлогч дарга-Аж үйлдвэрийн дэд сайд" гэснийг "Орлогч дарга-Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 2 дахь заалтын "Орлогч дарга-Сангийн дэд сайд" гэснийг "Орлогч дарга-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 4 дэх заалтын "Дарга-Аж үйлдвэрийн дэд сайд" гэснийг "Дарга-Аж үйлдвэрийн сайд" гэж, 5 дахь заалтын "Дарга-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд" гэснийг "Дарга-Хүнс, хөдөө аж ахуйн сайд" гэж, 7 дахь заалтын "Дарга-Сангийн дэд сайд" гэснийг "Дарга-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 13 дахь заалтын "Дарга-Барилга, хот байгуулалтын дэд сайд" гэснийг "Дарга-Барилга, хот байгуулалтын сайд" гэж, 18 дахь заалтын "Дарга-Гадаад хэргийн дэд сайд" гэснийг "Дарга-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 22 дахь заалтын "Дарга-Гадаад хэргийн дэд сайд" гэснийг "Дарга-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 28 дахь заалтын "Дарга-Гадаад хэргийн дэд сайд" гэснийг "Дарга-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 30 дахь заалтын "Орлогч дарга-Сангийн дэд сайд" гэснийг "Орлогч дарга-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 34 дэх заалтын "Дарга-Аж үйлдвэрийн дэд сайд" гэснийг "Дарга-Аж үйлдвэрийн сайд" гэж, 36 дахь заалтын "Дарга-Гадаад хэргийн дэд сайд" гэснийг "Дарга-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН