A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 8 дахь хэсгийн 47.6 дахь заалтын "Концессын төрөл" гэсэн баганад "Барих-ашиглах-шилжүүлэх" гэснийг "Барих-шилжүүлэх" гэж, "Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх" гэсэн баганад "Шууд гэрээ байгуулах" гэснийг "Уралдаант шалгаруулалт явуулах" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ