- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /иргэний нисэхийн/
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Дор дурдсан дүрмүүдийг хавсралтаар баталсугай. Үүнд:
1 дүгээр хавсралтаар ИНД-11 "Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх";
2 дугаар хавсралтаар ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж";
3 дугаар хавсралтаар ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг";
4 дүгээр хавсралтаар ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ";
5 дугаар хавсралтаар ИНД-73 "Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай";
6 дугаар хавсралтаар ИНД-77 "Нам өндрийн нислэгт саад учруулах барилга, байгууламж болон үйл ажиллагаа";
7 дугаар хавсралтаар ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх";
8 дугаар хавсралтаар ИНД-95 "Хэрэглэлийн нислэгийн дүрмээр буултын ойртолт үйлдэх ба сансрын навигаци ашиглах";
9 дүгээр хавсралтаар ИНД-101 "Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир-үйл ажиллагаа";
10 дугаар хавсралтаар ИНД-103 "Хэт хөнгөн агаарын хөлөг-үйл ажиллагаа";
11 дүгээр хавсралтаар ИНД-104 "Планер-үйл ажиллагаа";
12 дугаар хавсралтаар ИНД-105 "Шүхрийн үйл ажиллагаа";
13 дугаар хавсралтаар ИНД-106 "Дельтапланы үйл ажиллагаа";
14 дүгээр хавсралтаар ИНД-115 "Сонирхогчийн нислэгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт";
15 дугаар хавсралтаар ИНД-129 "Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх";
16 дугаар хавсралтаар ИНД-131 "Агаарын хөлгийн түрээс";
17 дугаар хавсралтаар ИНД-133 "Нисдэг тэрэгний дүүжин тээвэрлэлт";
18 дугаар хавсралтаар ИНД-137 "Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт";
19 дүгээр хавсралтаар ИНД-144 "Нисэхийн хангамжийн байгууллага, гэрчилгээжүүлэлт";
20 дугаар хавсралтаар ИНД-149 "Нисэх клуб, гэрчилгээжүүлэлт";
21 дүгээр хавсралтаар ИНД-157 "Аэродром байгуулах, өөрчлөх, ашиглалтаас хасах";
22 дугаар хавсралтаар ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт";
23 дугаар хавсралтаар ИНД-329 "Тээвэрлэлтийн гэрээ";
24 дүгээр хавсралтаар ИНД-331 "Зорчигчдын бүртгэл";
25 дугаар хавсралтаар ИНД-337 "Ачаа тээвэр зуучлалын байгууллага, гэрчилгээжүүлэлт".
2. Шинээр батлагдсан дүрмүүдийг 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 42 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ИНД-11 "Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх", 2 дугаар хавсралтаар баталсан ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх", 4 дүгээр хавсралтын 1 дэх заалтаар баталсан ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж" дүрмийн нэмэлт, өөрчлөлт, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 75 дугаар тушаалын хавсралтаар баталсан ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг", ИНД-67 "Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ" дүрмүүд, Дэд бүтцийн сайдын 2001 оны 187 дугаар тушаалаар баталсан ИНД-73 "Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай" дүрэм ба түүний 2005 оны Зам, тээвэр, аялал, жуулчлалын сайдын 144 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ИНД-77 "Нам өндрийн нислэгт саад учруулах барилга байгууламж болон үйл ажиллагаа" дүрэм, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар батлагдсан ИНД-95 "Хэрэглэлийн нислэгийн журмаар буултын ойртолт үйлдэх ба сансрын навигаци ашиглах" дүрэм, "Дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан ИНД-115 "Сонирхогчийн нислэгийн үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт" дүрэм, орсон өөрчлөлтийн хамт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 377 дугаар тушаалаар батлагдсан ИНД-174 "Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх" дүрэм, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 269 дүгээр тушаалаар баталсан ИНД-133 "Нисдэг тэрэгний дүүжин тээвэрлэлт", ИНД-137 "Хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа-гэрчилгээжүүлэлт" дүрмүүд, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалаар батлагдсан ИНД-144 "Нисэхийн хангамжийн байгууллагыг гэрчилгээжүүлэх" дүрэм, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалаар батлагдсан ИНД-104 "Планерын үйл ажиллагаа", ИНД-105 "Шүхрийн үйл ажиллагаа", ИНД-106 "Дельтапланы үйл ажиллагаа" дүрмүүд, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар батлагдсан ИНД-101 "Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир-үйл ажиллагаа", ИНД-103 "Хэт хөнгөн агаарын хөлөг-үйл ажиллагаа", ИНД-131 "Агаарын хөлгийн түрээс", ИНД-149 "Нисэх клуб-гэрчилгээжүүлэлт", ИНД-157 "Аэродром байгуулах, өөрчлөлт, ашиглалтаас хасах", ИНД-331 "Зорчигчдын бүртгэл", ИНД-337 "Ачаа тээвэр зуучлалын байгууллагыг гэрчилгээжүүлэх", ИНД-329 "Тээвэрлэлтийн гэрээ" дүрмүүд, "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ИНД-129 "Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх" дүрмүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Батлагдсан дүрмүүдийг сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.
САЙД Х.БАТТУЛГА
ЗТС-ын 2013 оны 14 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан
ЗТС-ын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 147 дугаар тушаалаар 9 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан
ЗТС-ын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Дүрэмд өөрчлөлт оруулах тухай 225 дугаар тушаалаар 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулсан
ЗТХС-ын 2019 оны Дүрэм батлах тухай 187 дугаар тушаалаар 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 15, 20, 21, 25 дугаар хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 4414/
ЗТХС-ын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/16 дугаар тушаалаар 14 /ИНД-115/, 17 /ИНД-133/, 18 /ИНД-137/, 22 /ИНД-174/ хавсралтыг хүчингүй болгосон /УНС 2021.03.19 хүлээн авсан/
ЗТХС-ын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний нисэхийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай А/71 дүгээр тушаалаар 16 дугаар хавсралтад өөрчлөлт оруулсан /УНС 2024.04.25 хүлээн авсан/
ЗТС-ын 2025 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/283 дугаар тушаалаар 16, 19 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон /ЗХХАУНС 7426/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх