A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2016 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрсүгэй./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016 оны 210-р тогтоолоор нэмэлт орсон/

2. "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 800, "МАК" ХХК-ийн 1350, "Ши вү еэ монгол жиан ше" ХХК-ийн 200 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам, тээврийн сайд М.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН