A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД