- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/Энэ тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 40 дүгээр тогтоолоор хүчингүй болгосонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 12
Төрийн ордон, Улаанбаатар хот
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны өмчлөл болон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрхийн өмчлөлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн өмчлөгчид шилжүүлж, холбогдох хөрөнгийг Монголбанкны зардлаар хааж, тайлан тэнцлээс хасахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо (Ц.Баярсайхан)-нд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
