A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1, 17.1.1, Газрын тухай хуулийн 16.1.13-т заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 65 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн хүртэл газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай:

1/ төсөл хэрэгжүүлэх үндэсний компанийн оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтыг 2016 оны I улиралд багтаан зохион байгуулах;

2/ уралдаант шалгаруулалтад шалгарсан хөрөнгө оруулагчтай улсын захиалгаар хийсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр үйлдвэр барьж ашиглалтад оруулах, ажиллуулах талаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах;

3/ газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих барилгын ажлыг энэ оны II улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах.

2. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 723дахь заалт нэмсүгэй:

1№

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

723

Газрын тос дамжуулах хоолой барих төсөл

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдах жилд 2.3 сая тонн хүртэл газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос нийлүүлэх, дамжуулах хоолой барих

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдах жилд 2.3 сая тонн хүртэл газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос нийлүүлэх, дамжуулах хоолойн зураг төслийг боловсруулах, санхүүжүүлэх, барих, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

3. Газрын тос дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдүүдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан үйлдвэрийг барих талбайн хэмжээ, газрын тос дамжуулах хоолой барих трассыг тогтоож, шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг боловсруулж зохих журмын дагуу Засгийн газарт оруулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ

 Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД