- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012 оны 255-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 79
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 12.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамаарсан аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах талбайн норматив, байршил"-ын "Хангайн нурууны ойн аж ахуйн муж" гэсэн хэсгийн "Өндөрхангай" гэсэн мөрийн дор "Малчин" гэж, "Заган ойн аж ахуйн муж" гэсэн 4 дэх хэсгийн "Сүхбаатар Баруун-Урт" гэсэн мөрийн дор "Говьсүмбэр, Сүмбэр" гэж тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ
Текст томруулах
A
A
A
