A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 192-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 192-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор баталсан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн"-ийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Дарга -Нийслэлийн Засаг дарга /ЗГ-ын 2016 оны 352-р тогтоолоор өөрчилсөн/

Гишүүд: -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга;

-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

Нарийн бичгийн дарга                             -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

 Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР