A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 6 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 442дахь заалт нэмсүгэй:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

442_#

Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл

Улаанбаатар хотод хог хаягдал боловсруулах үйлдвэр барьж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх

Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах

Хог хаягдал боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, эрчим хүч үйлдвэрлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ