- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИРЖИЙН БОЛОН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ЭХ СУРВАЛЖИЙН НЭР ЗАРЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 81
Улаанбаатар хот
БИРЖИЙН БОЛОН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ЭХ СУРВАЛЖИЙН НЭР ЗАРЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.2, 47.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал"-ын 2.1-ийн "Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 31-д" гэснийг "Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т" гэж, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал"-ын 2.1-ийн "Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 61 дэх хэсэгт" гэснийг "Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 74 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолын 3, 4 дүгээр зүйл, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 489 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A