A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2, 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13000 (арван гурван мянган) төгрөгөөр, бусад ахмадын амралт, сувиллын газарт 20000 (хорин мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай".

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ