- Нүүр
- Олон талт гэрээ
- ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ
1954 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, |
![]() |
зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлс ноцтойгоор гэмтэж, дайны арга техник хөгжиж байгаагийн улмаас улам бүр устгах аюул нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч, |
![]() |
дэлхийн соёлд ард түмэн бүр өөрийн хувь нэмрээ оруулснаас үүдэн аливаа ард түмний соёлын үнэт зүйлст хохирол учруулах нь хүн төрөлхтөний соёлын үнэт зүйлст хохирол учруулна гэдэгт итгэл төгс байж, |
![]() |
соёлын өвийг хамгаалах нь дэлхийн бүх ард түмний хувьд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр өвийг олон улсын хамгаалалтад авах нь чухал гэж үзэж, |
![]() |
Гаагийн 1899 болон 1907 оны конвенцууд, Вашингтоны 1935 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тунхаглалд заасанчлан зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах зарчмуудыг удирдлага болгож, |
![]() |
тайван цагт соёлын үнэт зүйлсийг хамгаалах үндэсний болон олон улсын арга хэмжээ авахгүйгээр тийм хамгаалалт ямар ч үр дүнгүй болохыг анхааралдаа авч, |
![]() |
соёлын үнэт зүйлсийг хамгаалах бүхий л боломжтой арга хэмжээ авахаар шийдвэрлэж, |
![]() |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: |
![]() |
I бүлэг |
![]() |
Хамгаалалттай холбогдсон ерөнхий заалтууд |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Соёлын үнэт зүйлсийн тухай тодорхойлолт |
![]() |
Энэхүү конвенцийн зорилгод “соёлын үнэт зүйлс” гэж түүний гарал үүсэл буюу өмчлөгчөөс нь үл хамааран дараахь зүйлийг хэлнэ: |
![]() |
(a) ард түмэн бүрийн соёлын өвд чухал ач холбогдол бүхий хөдлөх буюу үл хөдлөх үнэт зүйлс, түүний дотор шашны буюу давтагдашгүй уран барилга, урлагийн буюу түүхийн хөшөө дурсгал, археологийн барилга, түүх буюу урлагийн бүхий л барилга байгууламжийн хэсэг, урлагийн бүтээл, гар бичмэл, түүхийн буюу археологийн ном буюу бусад зүйл, түүнчлэн шинжлэх ухааны бүтээлүүдийн цуглуулга болон дээр дурдсан үнэт зүйлсийг сэргээн засварласан архив буюу номын чухал цуглуулга; |
![]() |
(b) “a” дэд хэсэгт дурдсан соёлын хөдлөх үнэт зүйлсийг хадгалах буюу үзэсгэлэнгийн үндсэн гол зориулалт бүхий музей, том номын сан, архивын байр, түүнчлэн зэвсэгт мөргөлдөөний үед “a” дэд хэсэгт заасан соёлын хөдлөх үнэт зүйлсийг хадгалж хамгаалах зориулалт бүхий хоргодох байр зэрэг байгууламж; |
![]() |
(c) “a” болон “b” дэд хэсэгт заасан соёлын үнэт зүйлсийг нэлээд олон тоотойгоор агуулсан “соёлын үнэт зүйлсийн цогцолбор төв” гэж нэрлэгдэх төвүүд. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Соёлын үнэт зүйлсийн хамгаалалт |
![]() |
Энэхүү конвенцийн зорилгод соёлын үнэт зүйлсийн хамгаалалтад тухайн үнэт зүйлсийн хадгалж хамгаалах, хүндэтгэх асуудал хамаарна. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд зэвсэгт мөргөлдөөний үед гарч болох үр нөлөөний эсрэг өөрсдийн нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах бэлтгэлийг тайван цагт хангахад өөрсдийн зүгээс шаардлагатай гэж үзэж буй тийм арга хэмжээ авах үүрэг хүлээнэ. |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
Соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд зэвсэгт мөргөлдөөний үед өөрсдийн болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын нутаг дэвсгэрт байгаа соёлын үнэт зүйлсийг эвдэрч сүйдэх буюу гэмтээх аюул учруулахаас хамгаалах зорилгоор эдгээр үнэт зүйлс буюу түүний эргэн тойронд байгаа аливаа байгууламжийг ашиглахыг хориглох, эдгээр үнэт зүйлсийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдлээс татгалзаж соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх үүрэг хүлээнэ. |
![]() |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөвхөн цэргийн зайлшгүй шаардлагын улмаас зөрчихийг шаардаж байгаа тохиолдолд л зөрчиж болно. |
![]() |
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд соёлын үнэт зүйлсийн эсрэг шууд чиглэсэн аливаа үйлдэл, хулгай, дээрэм буюу хууль бусаар эзэмших бусад хэлбэрийг хэрэв шаардлагатай бол зогсоох, урьдчилан сэргийлэх, хориглох үүрэг хүлээнэ. Тэд хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын хөдлөх үнэт зүйлсийг албадан шаардахаас татгалзах үүрэг хүлээнэ. |
![]() |
4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд соёлын үнэт зүйлсийг дайны төлбөр болгоход чиглэсэн аливаа үйлдлээс татгалзах үүрэг хүлээнэ. |
![]() |
5. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль ч тал 3 дугаар зүйлд заасан хадгалж хамгаалах арга хэмжээг хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө тал аваагүй байна гэсэн үндэслэлээр энэ зүйлд заасан үүргээс татгалзаж болохгүй. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Эзлэлт |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эзэлсэн хэлэлцэн тохирогч аливаа эрхэм дээд тал соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах болон хадгалах зорилгоор эзлэгдсэн улсын үндэсний эрх бүхий байгууллагыг боломжийн хэрээр дэмжинэ. |
![]() |
2. Хэрэв цэргийн ажиллагааны дүнд эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа соёлын үнэт зүйлс гэмтэж, эрх бүхий үндэсний байгууллага хадгалахад шаардлагатай арга хэмжээ авч чадахгүйн улмаас соёлын үнэт зүйлсыг хадгалах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлага гарвал эзлэгч гүрэн эдгээр үнэт зүйлсийг хадгалж хамгаалах талаар дурдсан байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээг боломжтой бол нэн даруй авна. |
![]() |
3. Эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдээс бүрдсэн засгийн газрыг хууль ёсны гэж үзэж буй хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал хэрэв боломжтой бол, соёлын үнэт зүйлстэй холбоотой конвенцийн заалтуудыг биелүүлэх үүрэгт тэдгээрийн анхаарлыг хандуулна. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Соёлын үнэт зүйлсийг онцолж тэмдэглэх |
![]() |
Соёлын үнэт зүйлсийг танихад хялбар болгох үүднээс 16 дугаар зүйлд заасан ялгах тэмдгээр илэрхийлнэ. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
Цэргийн арга хэмжээ |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг дагаж мөрдөх заалтууд бүхий цэргийн журам буюу зааварчилгааг тайван цагт таниулах, өөрийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ард түмнүүдийн соёл болон соёлын үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх үзэл санааг төлөвшүүлэх үүрэг хүлээнэ. |
![]() |
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд өөрсдийн зэвсэгт хүчний хүрээнд соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх явдлыг хангах зорилготой алба, эсхүл мэргэшсэн албан хаагчдыг тайван цагт томилж, соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэг бүхий энгийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээнэ. |
![]() |
II бүлэг |
![]() |
Тусгай хамгаалалт |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Тусгай хамгаалалт олгох |
![]() |
1. Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын хөдлөх үнэт зүйлсийг хамгаалах зориулалт бүхий хязгаарлагдмал тооны байр, соёлын бусад ихээхэн чухал ач холбогдолтой үл хөдлөх үнэт зүйлсийг төвлөрүүлэх төвийг дараахь тохиолдолд тусгай хамгаалалтад авна: |
![]() |
(a) том үйлдвэрийн аливаа төв, эсхүл өртөмтгий төвүүдийг агуулсан цэргийн аливаа гол объект, тухайлбал, нисэх онгоцны буудал, холбоо дамжуулах станц, үндэсний батлан хамгаалахад ажиллаж буй байшин барилга, далайн чухал боомт, эсхүл төмөр замын буудал, харилцаа холбооны гол шугамаас зохих зайд байрлах; |
![]() |
(b) цэргийн зорилгоор ашиглагдаггүй бол. |
![]() |
2. Соёлын хөдлөх үнэт зүйлсийн хоргодох байрыг хаана байгаагаас үл хамааран тийнхүү баригдсан бол бөмбөгдөлтөд өртүүлж сүйрүүлэхгүй байхаар тусгай хамгаалалтад авна. |
![]() |
3. Соёлын үнэт зүйлсийн цогцолбор төвийг цэргийн бие бүрэлдэхүүн, эсхүл цэргийн материал шилжүүлэх, түүнчлэн дамжуулахад ашигласан бол түүнийг цэргийн зорилгоор ашигласан гэж үзнэ. Уг төвийг цэргийн ажиллагаанд шууд хамаарах үйл ажилалгаа, цэргийн бие бүрэлдэхүүнийг байршуулах, эсхүл уг төвд цэргийн материал үйлдвэрлэвэл түүнийг мөн цэргийн зорилгоор ашигласан гэж үзнэ. |
![]() |
4. Дээрх 1 дэх хэсэгт дурдсан соёлын үнэт зүйлсийг тийнхүү хамгаалахаар томилогдсон цэргийн харуулаар, эсхүл соёлын тухайн үнэт зүйлсийн ойролцоо байгаа нийтийн хэв журам сахиулах ердийн үүрэгтэй цагдаагийн хүчнээр хамгаалуулж байвал соёлын үнэт зүйлсийг цэргийн зорилгоор ашиглаж байна гэж үзэхгүй. |
![]() |
5. Хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан соёлын үнэт аливаа зүйлс нь дээрх хэсэгт тодорхойлсон цэргийн чухал объектын ойролцоо байрлаж байгаа бөгөөд хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал зэвсэгт мөргөлдөөний үед уг объектыг аль ч тохиолдолд ашиглахгүй байх, ялангуяа уг обеъкт нь далайн боомт, төмөр зам, эсхүл нисэх онгоцны буудал бол тэнд үүсэх хөдөлгөөнийг саатуулах үүрэг хүлээж хамгаалалтад авахыг хүсвэл уг үнэт зүйлсийг тусгай хамгаалалтад авна. Ийм нөхцөлд хөдөлгөөн саатуулах талаар авах арга хэмжээг тайван цагт бэлтгэсэн байна. |
![]() |
6. Тусгай хамгаалалтад байх соёлын үнэт зүйлсийн олон улсын бүртгэлд орсон соёлын үнэт зүйлст л тусгай хамгаалалтыг олгоно. Энэхүү конвенцийн заалт болон конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу бүртгэлийг хийнэ. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Тусгай хамгаалалтын дагуух соёлын үнэт зүйлсийн |
![]() |
дархан эрх |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцлөөс бусад тохиолдолд Олон улсын бүртгэлд орсон цагаас эхлэн тусгай хамгаалалтад байх үнэт зүйлсийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдэл болон түүний ойролцоох зүйлийг цэргийн зорилгоор ашиглахаас татгалзаж, соёлын үнэт зүйлсийг дархан эрхээр хангах үүрэг хүлээнэ. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
Тодорхойлох, хяналт тавих |
![]() |
Зэвсэгт мөргөлдөөний үед тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийг 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр ялгаж, энэхүү конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан олон улсын хяналт явуулахад нээлттэй байлгана. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Дархан эрхийг түдгэлзүүлэх |
![]() |
1. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль нэг тал тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийн хувьд 9 дүгээр зүйлд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд эсрэг тал нь уг зөрчлийг арилтал тухайн үнэт зүйлсийн халдашгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөнө. Гэхдээ боломжтой үед сүүлчийн тал зохих хугацаанд дурдсан зөрчлийг арилгуулахыг эхэлж шаардана. |
![]() |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд цэргийн зайлшгүй шаардлага байгаа болон үргэлжлэх нөхцөлд л тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийн дархан эрхийг түдгэлзүүлж болно. Тийм шаардлагыг зэвсэгт хүчний дивиз, эсхүл түүнтэй тоогоор буюу хэмжээгээр адил, эсхүл илүү байх хэсгийг удирдаж буй офицер тодорхойлно. Аль ч тохиолдолд нөхцөл байдал шаардаж байвал эсрэг тал нь дархан эрхийг түдгэлзүүлэх тухайгаа боломжтой хугацаанд урьдчилан мэдэгдэнэ. |
![]() |
3. Дархан эрхийг түдгэлзүүлж буй тал конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан соёлын үнэт зүйлсийн асуудал эрхэлсэн Ерөнхий комиссарт энэ тухайгаа аль болох богино хугацаанд шалтгааныг зааж, бичгээр мэдэгдэнэ. |
![]() |
III бүлэг |
![]() |
Соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Тусгай хамгаалалтын дор тээвэрлэх |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч холбогдох эрхэм дээд талын хүсэлтээр зөвхөн соёлын үнэт зүйлсийг тухайн нутаг дэвсгэр дотор, эсхүл өөр талын нутаг дэвсгэрт гүйцэтгэх тээвэрлэлтийг конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу тусгай хамгаалалтын дор хийнэ. |
![]() |
2. Конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу тусгай хамгаалалт бүхий олон улсын хяналтын дор гүйцэтгэх тээвэрлэлтийг 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр илэрхийлнэ. |
![]() |
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай хамгаалалттай тээвэрлэлтийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдлээс татгалзана. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
Яаралтай тохиолдолд тээвэрлэх |
![]() |
1. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал соёлын зарим үнэт зүйлсийн аюулгүй байдлыг хангах үүднээс түүнийг тээвэрлэх, ийнхүү хийх тээвэрлэлтийг яаралтай гүйцэтгэх, 12 дугаар зүйлд заасан журмыг ялангуяа зэвсэгт мөргөлдөөний эхэн үед мөрдөх боломжгүй гэж үзвэл тухайн тээвэрлэлтийг 16 дугаар зүйлд тодорхойлсон бэлгэ тэмдгээр илэрхийлж болох бөгөөд 12 дугаар зүйлд заасан дархан эрхийг олгох тухай хүсэлт өмнө нь гаргаагүй буюу татгалзсан гэж үзнэ. Хэрэв боломжтой бол тээвэрлэлтий тухай эсрэг талдаа мэдэгдэнэ. Дархан эрх тусгайлан олгогдоогүй бол соёлын үнэт зүйлсийг өөр улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх аль ч тохиолдолд бэлгэ тэмдэг ашиглахгүй. |
![]() |
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлгэ тэмдэг бүхий тээвэрлэлтийн эсрэг чиглэсэн дайсагнах үйлдлийг таслан зогсооход шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авна. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
Албадан хураах, шагналын журмаар хураах, олзлохын |
![]() |
эсрэг дархан эрх |
![]() |
1. Дор дурдсан зүйлд албадан хураах, шагналын журмаар хураах, олзлохын эсрэг дархан эрхийг олгоно: |
![]() |
(a) 12 буюу 13 дугаар зүйлд заасан хамгаалалтад байх соёлын үнэт зүйлс; |
![]() |
(b) эдгээр үнэт зүйлсийг тээвэрлэхэд зөвхөн хамаарах тээврийн хэрэгслүүд. |
![]() |
2. Энэ зүйлийн аль ч заалт үзлэг болон хяналт хийх эрхийг хязгаарлахгүй. |
![]() |
IV бүлэг |
![]() |
Ажилтан |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
Ажилтан |
![]() |
Аюулгүй байдлын шаардлага боломж олговол соёлын үнэт зүйлсийг хамгаалах ажилтанд тухайн үнэт зүйлсийн хадгалалт хамгаалалтын ашиг сонирхлын үүднээс хүндэтгэлтэй хандах бөгөөд хэрэв тухайн ажилтан эсрэг талд олзлогдвол тухайн талд мөн олзлогдсон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг түүнд мөн олгоно. |
![]() |
V бүлэг |
![]() |
Бэлгэ тэмдэг |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
Конвенцийн бэлгэ тэмдэг |
![]() |
1. Конвенцийн бэлгэ тэмдэг нь цэнхэр, цагаан өнгөөр дөрөв хуваасан доошоо шовх бамбай хэлбэртэй (бамбай нь дараахь зүйлээс бүрдэнэ: нэг өнцөг нь бамбайн шовх хэсэг рүү харсан цэнхэр өнгийн кавадрат, уг кавдратын дээр цэнхэр өнгийн гурвалжин байх бөгөөд уг квадрат, гурвалжин нь хоёр хажуугаараа цагаан өнгийн гурвалжингаар хүрээлэгдсэн байна) байна. |
![]() |
2. Бэлгэ тэмдгийг дангаар нь, эсхүл 17 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу гурвалжин хэлбэртэйгээр гурваар нь хэрэглэнэ. |
![]() |
17 дугаар зүйл |
![]() |
Бэлгэ тэмдгийг хэрэглэх |
![]() |
1. Гурван удаа давтсан бэлгэ тэмдгийг зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
![]() |
(a) тусгай хамгаалалтад байгаа соёлын хөдлөх үнэт зүйлс; |
![]() |
(b) 12 болон 13 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх; |
![]() |
(c) конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуух түр хугацаагаар хоргодох байшин барилга. |
![]() |
2. Дангаар нь хэрэглэх бэлгэ тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
![]() |
(a) тусгайлан хамгаалаагүй соёлын үнэт зүйлс; |
![]() |
(b) конвенцийн хэрэгжүүлэх журмын дагуу хяналтын үүрэг гүйцэтгэх хүмүүс; |
![]() |
(c) соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй ажилтан; |
![]() |
(d) конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан биеийн байцаалт. |
![]() |
3. Зэвсэгт мөргөлдөөний үед энэ зүйлийн өмнөх хэсэгт зааснаас бусад бүх тохиолдолд бэлгэ тэмдгийг хэрэглэх, эсхүл конвенцийн бэлгэ тэмдэгтэй аливаа байдлаар төстэй тэмдгийг ямар ч зорилгоор ашиглахыг хориглоно. |
![]() |
4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын эрх бүхий байгууллагаас гарын үсэг зурж, өдөрлөсөн холбогдох зөвшөөрөлгүйгээр соёлын хөдлөх аливаа үнэт зүйлст бэлгэ тэмдгийг байрлуулахгүй. |
![]() |
VI бүлэг |
![]() |
Конвенцийг хэрэглэх хүрээ |
![]() |
18 дугаар зүйл |
![]() |
Конвенцийг хэрэглэх |
![]() |
1. Тайван цагт хүчин төгөлдөр байх заалтуудаас бусад тохиолдолд энэхүү конвенцийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд хоёр буюу түүнээс дээш талуудын хооронд зарласан дайн, эсхүл тэдгээрийн хооронд үүсэж болох зэвсэгт мөргөлдөөнд, уг дайн нэг буюу хэд хэдэн улсын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан ч хэрэглэнэ. |
![]() |
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд эзэлсэн бүх тохиолдолд, түүнчлэн дурдсан эзлэлт нь цэргийн ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн адил хэрэглэнэ. |
![]() |
3. Хэрэв мөргөлдөөнд оролцож буй улсуудын нэг нь энэхүү конвенцийн оролцогч тал биш байсан ч энэхүү конвенцийн оролцогч тал болох улсуудын хувьд өөр хоорондын харилцаандаа түүний заалтуудыг хэвээр мөрдөнө. Үүнээс гадна дурдсан улс энэхүү конвенцийг батлах талаар мэдэгдэл хийж, түүний заалтуудыг биелүүлж байвал бусад улс тухайн улстай цаашид харилцах харилцаандаа энэхүү конвенцийг хэрэглэнэ. |
![]() |
19 дүгээр зүйл |
![]() |
Олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нутаг дэвсгэрт гарч буй олон улсын шинж чанартай бус зэвсэгт мөргөлдөөний үед мөргөлдөөнд оролцогч тал бүр соёлын үнэт зүйлсийг хүндэтгэхэд хамаарах энэхүү конвенцийн хамгийн наад захын хэм хэмжээг хэрэглэх үүрэг хүлээнэ. |
![]() |
2. Мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцийн заалтуудыг бүхэлд буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх талаар тусгай хэлэлцээр байгуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчлана. |