A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР, МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 (дөрвөн сая найман зуун долоон мянга хоёр зуун долоон) төгрөг байхаар тогтоосугай.

3. Цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН