A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2016 оны 1 дүгээр тогтоолоор баталсан "Дэлхийн Монголчууд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН