- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2016 оны 2 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
