- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Монгол Улсын төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 92
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A