A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 91

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2016 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хурдан морины "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын шинийн 21-нд буюу 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тус тус зохион байгуулж явуулсугай.

2.Зуны Баруун бүсийн уралдааныг Говь-Алтай аймагт, Зүүн бүсийн уралдааныг Хэнтий аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдааныг Орхон аймагт 2016 оны 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын "Их Хурд YII" уралдааныг Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус зохион байгуулж явуулсугай.

3. Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулахыг холбогдох аймгийн болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР