A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /Сангийн сайдын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаар тушаалаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 388 дугаар тушаалаар хүчингүй болсон.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар 253 Улаанбаатар хот

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг үндэслэн Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлж, төсвийн тайлагналыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1.Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогыг 1 дүгээр хавсралтаар, Дансны нэгдсэн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, Нягтлан бодох бүртгэлийн дансны зааврыг 3 дугаар хавсралтаар, Санхүүгийн тайлангийн маягтуудыг 4 дүгээр хавсралтаар, Санхүүгийн тайланг бэлтгэж гаргах аргачлалыг 5 дугаар хавсралтаар, Бүтээгдэхүүний өртөг тооцох зааврыг 6 дугаар хавсралтаар, Санхүүгийн тайлангийн тодруулгын маягтыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг төсөвт байгууллагуудад 2003 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлэхийг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/, Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/-т даалгасугай.

3.Төсөвт байгууллагад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулж төсөвт байгууллагын нягтлан бодогчид, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар болон орон нутаг дахь Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах ажлыг энэ оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар /Ц.Даваасүрэн/-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН