- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөтөлбөр, төлөвлөгөөг 2016 онд багтаан баталж, хэрэгжүүлэх;
2/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ашиглалтад орсон нийтийн зориулалттай барилга байгууламжийг холбогдох стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох ажлыг 2020 онд багтаан уг барилгын өмчлөгч, эзэмшигчтэй хамтран зохион байгуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
