- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
