A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

БАЯР НААДАМ ТЭМДЭГЛЭХ ХУГАЦААНЫ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны 7 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР