- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
Газрын тосны тухай хуулийн 45.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Газрын тосны тухай 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хууль батлагдахаас өмнө байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг үндсэн нөхцөлийг нь өөрчлөхгүйгээр Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан "Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч нарын хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар"-т нийцүүлэн шинэчлэх арга хэмжээ авахыг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
