A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-31-ний өдрийн 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дуусаагүй барилга (хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ийг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоoмжийн дагуу зохион байгуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ