A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар А/40

Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, "Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар, "Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам""-ыг 4 дүгээр, "Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харьяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл /-т үүрэг болгосугай.

3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Ш. Батзаяат/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2008 оны 676, 2009 оны 363, 2010 оны 330, 2011 оны 254, 2012 оны 136, А/67, А/221, А/205, А/69, А/235, 2013 оны А/77, А/250, 2014 оны А/89, А/131, 2015 оны А/13, А/209, 2015 оны А/263, А/283 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С. ПҮРЭВ