- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр
Дугаар А/41
Улаанбаатар хот
Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, "Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар, "Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харьяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Ш. Батзаяат/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2008 оны 677, 2009 оны 363, 2011 оны 254, 2015 оны А/106, А/189, А/285 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С. ПҮРЭВ
Текст томруулах
A
A
A