- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Гааль, татварын ерөнхий газрын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гааль, татварын ерөнхий газрын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоол, "Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 92 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
