- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-7-ны өдрийн 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 120
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-7-ны өдрийн 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсоон/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий "Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Гааль, татварын ерөнхий газрын дэргэд байгуулсугай.
2. "Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3. Гааль, татварын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон холбогдох бусад эд хөрөнгийг "Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авч, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нарт тус тус үүрэг болгосугай.
4. "Гааль, татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсвийн багцаас санхүүжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтын 6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
