A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 281, 282дахь заалт нэмсүгэй:

 

 

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

281

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөл

Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг гүйцээж барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах

Барих-тоног төхөөрөмж нийлүүлэх-суурилуулах-шилжүүлэх

Төвийн дутуу барилгыг гүйцээж барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

282

Агаарын хөлгийг байрлуулах болон засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий байр (ангар)-ын барилга байгууламж барих төсөл

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд агаарын хөлгийг байрлуулах, засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий байр (ангар)-ын барилга байгууламжийг барьж байгуулах

Барих-шилжүүлэх

Барилга байгууламжийг барьж байгуулах

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдүүдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ