- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ “Хот, тосгон, бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал”8 /БХБС-ын 2016-06-30-ны 121-р тушаалаар хүчингүй болгосон/

/БХБС-ын 2016-06-30-ны 121-р тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2006 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 91 Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Засгийн газрын тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль"-ийн 91.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Хот, тосгон, бусад суурины болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Аргачлалыг кадастрын зураглалын ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.
Гурав. Энэхүү тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын "Заавар батлах тухай" 2004 оны 83 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
