- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 151
Улаанбаатар хот
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Цахим гарын үсгийн тухай хууль, Улсын Их Хурлын 2011 оны 61 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд суурилуулан олгох үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулахыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгасугай.
2. Тоон гарын үсэг, түүний гэрчилгээг төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгох арга хэмжээ авч, тэдгээрийг холбогдох мэдээллээр ханган сургалт зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
