- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012 оны 188-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 188 дугаар тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын гарчгийн "гаралтай" гэсний дараа "бараа," гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 4.1.5 дахь заалтын "ажлын алба" гэснийг "нарийн бичгийн дарга" гэж, 6.1 дэх хэсгийн "ажлын албанд" гэснийг "нарийн бичгийн даргад" гэж, 6.3, 6.4 дэх хэсгийн "зөвлөлийн ажлын албанд" гэснийг тус тус "зөвлөлд" гэж, 6.5 дахь хэсгийн "ажлын албанд" гэснийг "нарийн бичгийн даргад" гэж, "Ажлын алба нь" гэснийг "Нарийн бичгийн дарга нь" гэж, "Ажлын алба" гэснийг "Нарийн бичгийн дарга" гэж, Долоодугаар бүлгийн гарчгийн "гишүүн, ажлын албанд" гэснийг "гишүүнд" гэж, 7.1 дэх хэсгийн "гишүүн, ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд" гэснийг "гишүүнд" гэж, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ын 2.1 дэх хэсгийн "сард" гэснийг "улиралд" гэж, 2.8 дахь хэсгийн "ажлын албаны дарга" гэснийг "нарийн бичгийн дарга" гэж, 2.9 дэх хэсгийн "ажлын албаны ажилтан" гэснийг "нарийн бичгийн дарга" гэж, 2.12 дахь хэсгийн "ажлын албаны дарга" гэснийг "нарийн бичгийн дарга" гэж, Гуравдугаар бүлгийн гарчгийг "Гурав. Нарийн бичгийн дарга" гэж, 3.1 дэх хэсгийн "ажлын алба" гэснийг "нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Тав. Ажлын алба" гэсэн бүлэг, 6.3 дахь хэсгийн ", түүний ажлын алба" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА
Текст томруулах
A
A
A
