A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 97

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар тогтоол, ""Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 151 дүгээр тогтоол, "Журам батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 296 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР