A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлах, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагч хувь хүн, бүлэг, хамт олныг тодруулж, мөнгөн шагнал олгоход шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг 2017 оноос төсвийн жилээс эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР