A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Тус журмыг батлагдсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

САЙД Б.БОЛОР

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/25

Улаанбаатар хот

АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх "Аж ахуйн нэгж, байгууллагын  ангилал, шалгуур үзүүлэлт тогтоох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2016 оны 41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН