A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг"-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Ойн сан бүхий газрын хилийн зааг"-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ