A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн "Төрийн өмчийн хороотой" гэснийг "Сангийн яамтай" гэж өөрчилсүгэй.

2. Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам"-ын 5, 10, 17, 18, 21, 23 дахь заалтын "Төрийн өмчийн хороо" гэснийг "Сангийн яам" гэж, 9, 20, 24 дэх заалтын "Төрийн өмчийн хорооны" гэснийг "Сангийн яамны" гэж, 13 дахь заалтын "Төрийн өмчийн хорооноос" гэснийг "Сангийн яамнаас" гэж, 14 дэх заалтын "Төрийн өмчийн хороогоор батлуулан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт" гэснийг "Сангийн яамаар батлуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт" гэж, 11 дэх заалтын "Санхүү, эдийн засгийн сайдын саналыг авч Төрийн өмчийн хороо" гэснийг "Сангийн сайд" гэж, 19 дэх заалтын "Төрийн өмчийн хороонд" гэснийг "Сангийн яаманд" гэж, 17 дахь заалтын "Санхүү, эдийн засгийн яамны баталсан тухайн оны түрээсийн орлогын төлөвлөгөөтэй уялдуулан Төрийн өмчийн хороо" гэснийг "Сангийн сайд" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР