- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 402-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулга бүхий 2.6.1.4 дэх дэд заалт нэмсүгэй:
"2.6.1.4. салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах."
2. Мөн хөтөлбөрийн 2.5.1 дэх заалтын "хэрэгжүүлэх" гэсний дараа ", гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах" гэж, 3.3.1 дэх заалтын эхний өгүүлбэрийн "төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх" гэсний дараа ",гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх" гэж, мөн заалтад "Мөн нэгжид хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас хөрөнгө санхүүжилт татах, гэрээ, хэлэлцээр байгуулах, салбарын нөөц боломж, давуу тал, онцлогийг гадаад улс оронд сурталчлан таниулах, тус салбарт хэрэгжүүлэх төслийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг яамны бодлоготой нийцүүлэн зохион байгуулах, сайдын айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, биелэлтэд нь хяналт тавих, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, тайланг нэгтгэн гаргах, яамны удирдлагуудын гадаад орнуудад хийх айлчлал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийх уулзалт, түүний мөрөөр ажиллах, ёслол протоколын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана." гэсэн 2 дахь өгүүлбэр, 6 дахь өгүүлбэрийн "Сангийн яам" гэсний дараа ", Гадаад хэргийн яам" гэж, мөн өгүүлбэрийн "тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг," гэсний дараа "олон улсын байгууллага, төслийн нэгжүүд" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн хөтөлбөрийн 2.8, 3.2 дахь хэсгийг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 2.8 дахь хэсэг:
"2.8. Яамны үйл ажиллагааны стратегийн загвар Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дор дурдсанаар тодорхойлж байна:
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
2/ 3.2 дахь хэсэг:
"3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараах байдлаар тодорхойлж байна: Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
4. Мөн хөтөлбөрийн 2.5.2 дахь заалтын ", гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх" гэснийг, 3.3.2 дахь заалтын "гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж" гэснийг, мөн заалтын 2, 6 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.
5. Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.6.2.2 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
