A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 157

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "н.Хүнс, хөдөө аж ахуйн яам" гэсэн хэсгийн 1 дэх заалтын "санхүү, эдийн засгийн" гэсний дараа "хэлтэс, гадаад хамтын ажиллагааны" гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 1 дүгээр зүйлийн "н.Хүнс, хөдөө аж ахуйн яам" гэсэн хэсгийн 2 дахь заалтын "(гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ