- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2010 оны 140-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2, Иргэний нисэхийн тухай хуулийн 20.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг"-ийн 7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
№ | Газрын нэр | Солбицол | |
Өргөрөг | Уртраг | ||
7 | Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндий (Олон улсын нисэх онгоцны буудал) | 47⁰37'36.130" | 106⁰42'31.293" |
47⁰41'46.929" | 106⁰45'21.813" | ||
47⁰35'16.780" | 106⁰53'13.749" | ||
47⁰39'58.221" | 106⁰55'42.928" |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан солбицол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг судалж, давхцалыг арилгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт, тусгай хэрэгцээнд авсан газрыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A

