- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 347-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 60.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалт"-ын 1, 3-8, 11-13 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
