- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 416
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон тодотгох дадлага, сургуулийн зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосугай.
3. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг албадын дарга нарт даалгасугай.
4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшин, авч хэрэгжүүлэх арга хэмжээний заавар, зөвлөмжийг шат дараатай сурталчлан таниулж, холбогдох сургалт, дадлагыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
