A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хавсралтад заасан төрийн өмчийн 204 орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчилсугай.

2. Орон сууц хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР